eelen

O

Бороо шаагисан энэ өдөр гэрээ санан ганцаардах нь ч энүүхэндээ.. Арван жил  хэзээ ч мартамгүй сайхан дурсамжтай үе,тэр тусмаа найзууд минь,би ихэнхдэээ эрэгтэй найз олонтой гэж бодлоо, тэгтэл би чинь 5 сайхан эмэгтэй найзтай хүн юмаа,манай арван жилийн минь найзууд..9-р ангидаа хэн хэнийгээ ч танихгүй,зүсээ л мэдэх хүүхдүүд  нэг ангид орлоо.
Бие биенээ шохоорхон харан таньдаг мэддэгээрээ энд тэнд сууцгаана,эхэндээ ч бүгд л хэдэн хэсэг хуваагдамал байлаа.
Нэг ангид ороод сар боллоо,нэг өдөр сургуулийн захиралын шийдвэр гарлаа,анги бүр нэг групп болон хичээлээ хамтран хийх удирдамж гаргалаа.Манай анги ч хэдэн хэсэг болон группээр суулаа,Би гэдэг хүн гурван эрэгтэй хоёр эмэгтэйтэй нэг хэсэг боллоо,ингэж эхэндээ багшийн хэлсэнээр суудаг байлаа,сүүлдээ ч хүн бүр байраа сольж энд тэнд суудаг болсон байлаа,нэг мэдэхэд манай ширээнд өөр өөр ангиас орж ирсэн таван сайхан охидууд суух боллоо,эхэндээ ч яахав сайн уу хэмээн хичээлээ хийцгээнэ,улиралын шалгалт дөхөөд багш нар маань маш их даалгавар өгнөө ,дандаа группээр хийх даалгавар, тэр бүгдийг бид нар хамтдаа хийдэг байлаа, нэгнийдээ очин хонож хийж инээж хөхөрсөөр нэг мэдэхэд л..
Надтай нийлээд зургуулаа салж хагацшгүй найзууд болсон доо,мөнгөтөй нэг нь бусдадаа амттан авч өгөөд,хичээлийн дараа цугларан одоо өнөөдөр хэнийд очиж аль даалгавараа хийцгээх үү гэж ярилцанаа.Заримдаа хоорондоо санал зөрөн муудах үеүүд олон байлаа гэхдээ маргааш нь гар барин инээлдэн зогсодог нь сайхан шүүү,Бидний аав ээжүүд маань ч бид хэдийг дэмжинэ,хичээл амарсан үедэээ гадуур явж,баахан дуулалдана,хотоор их алхадаг байж билээ дээ,нэг л мэдэхэд бид нар 10 ангиа төгсөх болж,бүгд л өөр өөрийн сонгосон мэргэжилийнхээ дагуу шалгалтандаа бэлдэж,намар болоход бүгд хүссэн сургуульдаа ороод л анхны хичээлийн дараа бүгдээрэээ уулзаж байсан саяхаан ,гэтэл одоо 10 ангиа төгсөөд 7 жил болжээ,энэ хугацаанд найзууд маань сургуулиа төгсөж,гэр бүлтэй болж ээжүүд болсон байнаа,цаг хугацаа ямар хурдан юм бэ саяхан л инээлдэж баясаж явсан найзууд маань аль хэдийн амьдралд хөл тавин оржээ.Арван жилэээ гэж...Эргээд ангидаа суухгүй гээд л....Хамгийн сайхан дурсгалтай дурсамжтай бид төгсөхдөө ангийнхаа багшид бичлэг хийж дуулж шүлэг уншин , хүн болгон л өөр өөрийн авьяас гарган нэг бичлэг хийж билээ.Багш маань нүдэндээ нулимас цээлэгнүүлж багш нь сайхан шавь нараараа бахархаж байнаа гэж ам бардам хэлсэнийг одоо хүртэл санаж байнаа.Миний найзууд ядрах үед дэмждэг баярлах үед хамтдаан байдаг ийм л найзуудаараа бахархахгүй байхийн аргагүй ээ...Өтөл настай болсон ч бид найзууд л байна..

Сэтгэгдэл үлдээх

16:53, 2009-03-15 .. Бичсэн: St0rM
chi law galzuu ohin bsan bh da keke

23:45, 2008-07-27 .. Бичсэн: Amaraa (зочин)
За дуучин охин блоггер болжээ гэж Амжилт шүү! Уншсан чин маниа нагийн охин мөн шүү


15:23, 2008-07-15 .. Бичсэн: xvv
Нээрээ 10 жилийн найзууд юу ч болж яаж ч байсан тэгээд л найз байх юм дөө big grin

{ Сүүлийн хуудас } { 3-р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хүүхэд насны сурагч насны ,оюутан насын дурсамжууд одоо болтол миний сэтгэлд дотнохоон
АЯАЛАЛЫН НЭГ ӨДӨР
O
(гарчиггүй)
Нэгэн хайрын түүх

Найзууд

ENKHEE_ACTION



:-)
 
xaax
Xavier Naidoo - Was Wir Alleine Nicht Schaffen.mp3 -