eelen

Би ингэхэд хэн юм бэ?

 

         Би  ингэхэд   хэн   юм  бэ?

Битүүхэндээ   хэлэхэд   мэдэхгүй   байна
Бурхан   багшийн   зурсан  төөргөөр
Буцах   эрхгүй   амьдраад   дуусах
Богино   жолоотой   бүсгүй   заяа   юм  уу

          Харуусаж   сууна аа   би

Хартай   хортой   нэгний   харцан  дор  бөмбөгнөж
Хормын  төдий  жаргалд  нь ч   ивээс  болж  гишгэгдсэн
Харамсмаар   энэ  амьдралдаа  сэтгэл  минь   сэмэрсэн
Хөөрхийлөлтэй   өрөвдөм  хорин  хэдэн  нас  минь

           Гуниглан   байна  би

Дэндүү   хатуурхах  хорвоогийн   тавиланг   дагаж
Дэрвүүлж   өсгөсөн   үрсээ   алсаас  санаж  гуниглаад
Дэврүүн  хайрын   амтанд   хөлчүүрхэж   гансарсан
Бодол   тэлж   сэтгэл  минь   ариуссан  гучин  хэдэн  нас  минь

              Мөрөөдөж  сууна  би

Хүсэн  тэмүүлэх  амьдралдаа  хүрч  нэг  жаргахсан
Хонгор  үрсийнхээ  ухаажихыг  үзэж   нэг  баясахсан
Хатан  буурал  ээжийнхээ  налайж  суухыг  харж  нэг  тайтгарахсан
Хайрын  заяанд   ээнэгшиж  ханийн  энгэрт  эрхэлж  нэг   амьдрахсан


Сэтгэгдэл үлдээх

19:54, 2009-03-15 .. Бичсэн: St0rM
uuru zohioosiimu? laitai boljee nz

hi

03:11, 2008-07-11 .. Бичсэн: Diablo___777
болж бна шуу амжилт хусий ошоо сайн ым хийгээрэй

01:01, 2008-07-10 .. Бичсэн: Зочин
Өөрөө зохиосон юм уу? Нэг эмэгтэйн амьдрал нүдэнд харагдлаа. хэхэ
За тэгээд өөдрөг, хөөрхөн байвал амьдрал өнгөлөг гоё байшдээ. Гунхаад байгаарай yho;winking winking

Сайн уу?

00:39, 2008-07-10 .. Бичсэн: Аманжинка
нэрээ бичихээ мартчихаад гарчихаж хэ хэ

Сайн уу?

00:38, 2008-07-10 .. Бичсэн: Зочин
пөөх янзтай мөртүүүд байна.блогтой болчихдог за за тэгэээд бичэээд бай даа найз минь чамд амжилт би дандаа зочилж байнаа =d>

{ Сүүлийн хуудас } { 6-р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хүүхэд насны сурагч насны ,оюутан насын дурсамжууд одоо болтол миний сэтгэлд дотнохоон
АЯАЛАЛЫН НЭГ ӨДӨР
O
(гарчиггүй)
Нэгэн хайрын түүх

Найзууд

ENKHEE_ACTION



:-)
 
xaax
Xavier Naidoo - Was Wir Alleine Nicht Schaffen.mp3 -